Why we have to use Menstrual Cup? Бид яагаад Менстрацны аяга хэрэглэх ёстой вэ?

Why we have to use Menstrual Cup? Бид яагаад Менстрацны аяга хэрэглэх ёстой вэ?

  • 2020-08-22 13:33




Эмэгтэй хүн 1 жилд 264 ширхэг тампон болон ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн 1 удаагийн хэрэглэл болон тампонуудад маш их хэмжээний химийн бодисууд орсон байдаг тул хэрэглэж байгаа хүндээ харшлах мөн эмэгтэйчүүлийн өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэдэг.
Тампон болон ариун цэврийн хэрэглэл нь 5мл цус шингээж авдаг 2 цаг хэрэглэж болдог бол Menstrual Cup нь 15-25мл цус хуримтлуулж авдаг ба 12 цагийн турш санаа зоволтгүй хэрэглэж болдог байна. Нэг аяга авсан байхад 10-15жил хэрэглэж болдог нь хамгийн том эдийн засгийн хэмнэлт мөн байгаль орчинд ээлтэй сонголт болж байгаа юм. Ингээд давуу талуудыг нэгтгэж бичье.

* Сар бүрийн худалдан авалт хийхгүй
* Хог хаягдал гаргахгүй
* Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
* 12 цагийг турш хамгаална
* Эдийн засагт хэмнэлттэй
* Тав тухтай байдал
* Байгаль дэлхийд ээлтэй
* Элдэв үнэр гаргахгүй

Сарын тэмдгийг аягыг хэрэглэснээр нэг удаагийн бүтээгдэхүүнтэй харьцуулхад хог хаягдал 99%-аар буурдаг. Хийгддэг материал нь эрүүл мэндийн болон гоо сайхны мэс засалд ашигладаг өндөр чанарын силикон тул ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй/сонголт хийж худалдаж авахдаа энэ үзүүлэлтийг шалгаж аваарай/.
Монголд нэлээдгүй сонголтоор худалдаалагддаг болсон байгаа болхоор хэрэглээгээ өөрчилж илүү давуу талтай,илүү байгальд ээлтэй хувьсал хийхийг бүсгүйчүүддээ уриалж байна.
#womanlymenstrualcup #eco #menstrualcup

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.